Thursday, July 09, 2009

Наадам гадаадаас яаж үзэх вэ?

Сүүлийн үед Монголын телевизүүд интернэтээр нэвтрүүлгээ цацдаг болсон гэдэг боловч яг үзэх гэхээр гацаад ер болдоггүй юм. Улаанбаатарт бол гайгүй үзэж болох л байх. Гол нь гадаадад суугаа нутаг нэгтнүүддээ зориулж интернэтээр дамжуулдаг гэж ойлгодог. Тэгэхээр дэлхий даяар, хаана ч сааталгүй үзэх боломжийг бий болгохгүй юм бол интернэтээр цацах утгаа алга.

Видео мэдээллийг нэг сэрвэр дээр тавьчихаад гайгүй хурдтай интернэтэд залгачихад цөөн хүн нэгэн зэрэг үзээд байж болох л байх. Харин хэдэн зуун хүнд нэвтрүүлгийг нэгэн зэрэг интернэтээр хүргэх гэдэг өөр технологи, өөр бүтэц шаарддаг. Youtube мэтийн сайтууд тархсан байрлалтай асар олон компьютерүүд дээр ажилладаг. Манай телевизүүд мэдээж тэд нар шиг сүлжээг, системийг байгуулах боломжгүй.

Гэхдээ шийдэл маш энгийн - Тэдгээр мундаг видео сайтуудыг ашиглах. Тэд нар видео хостингийн үнэтэй болон үнэгүй үйлчилгээг явуулах зорилготой. Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг youtube дээр оруулчихсан байсан, гэхдээ жижиг жижиг тасалчихсан болохоор үзэхэд түвэгтэй. Уг нь эрхийг нь нээлгэчихвэл өөрийн гэсэн сувгаа нээгээд урт видео тавих боломжтой. Youtube ээс өөр сайн видео сайтууд олон байдаг. Тэгэхээр энэ жагсаалтаас сонгож байгаад аль нэг дээр нь өөрийнхөө сувгийг нээчихэд болох юм. Нэвтрүүлгийнхээ линкийг нь embed хийгээд телевизийнхээ вэб дээр оруулчихна. Мааш амархан.

Маргааш наадам, нэвтрүүлгүүдээ том том видео сайтууд дээр тавиарай, телевизийхээн.

Monday, July 06, 2009

Одоо байгаадаа, одоогоороо...

Хүн одоо байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал жаргалтай гэдэг. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байхад бас амаргүй бололтой юм. Би жишээ нь ажил хийж уйдлаа, сургуульд суръя боловсроё гээд Японд ирсэн. Тэгтэл 1 жил ч болоогүй байтал ажилласан нь дээр ч юм шиг бодогдох болж, би тийм уйдамхай юм болов уу. Гэтэл ажил хийж байгаа найзууд маань сурах л юмсан гээд яг адилхан ярьж байхтай хэд хэд таарлаа. Одоо байгаадаа л хангалуун байж суръя. Сурах ч тэр, ажиллах ч тэр аль аль нь л сайхан байж таараа.

Saturday, June 20, 2009

Эргэлт

Дээд боловсрол юунд хэрэгтэй вэ? Би эртнээс энэ асуудалд хувийн талаас маш болгоомжтой хандаж иржээ.

Aнх би Монгол Улсын Их Сургуулийн магистраа орхисон. Тэр үед би бага байж, хичээл ажил хоёрын нэгийг сонгох болоод зөн совингоороо ажлыг буюу код бичих програмчны зам руу орсон юм. Цулайсан алдаатай оноотой, алагтай эрээнтэй найман жилийг ардаа орхивоо. Эхнэр, 2 хүүхэдтэй болов. Би код бичих, ойлгохын хувьд эрийн цээнд хүрсэн гэж өөрийгөө тооцов. Бас биеэ тоов. Одоо би код бичих биш арай өөрөөр хоолоо олж идэх юмсан гэж бодох боловоо. Ингээд амар замыг олж Япон улсын тэтгэлэгээр магистрын зэрэг хамгаалахаар Васедагийн их сургуульд ирлээ. Зорилго маань хэсэг амс хийх, тэгэнгээ биеэ цэнэглэх, бас өөр сайхан боломжийг хайх. Гэтэл энэ бас л миний зам биш гэдгийг өдөр ирэх тутам ойлгож эхлэв.

Яагаад? Японы ч юумуу, ер нь дэлхийн ч юмуу доктор профеэссорууд цаас хэвлүүлэхийг л эхэнд бодохоос, тэр цаас нь хэнд хэрэгтэйг бодохоо больжээ. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас Хөнлөн бийр хөшилдүүлэхийн учир юун гэж Монголийн аугаа бичгийн хүн хэлсэн байдаг. Тэгвэл хүмүүний амьдралд нөлөөлж үл чадах бол Судалгаа хийж мөнгө үрэхийн хэрэг юунд вэ? Хэзээ ч, хэн ч иш татаж хэрэглэхгүй онолыг хий дэмий батлах гэж цагаа үрэх утга байна уу?

Энэ удаад ч бас Япон Улсад Магистрийн зэрэг хамгаалах утгагүй зүйл мэт санагдах боллоо.

Ингээд би эргээд байрандаа ирлээ. Би кодер. Би араас давалгаа шиг түрж яваа залуусыг бодвол харьцангуй хөгшин, бас хэзээ ч уулзаж байгаагүй интернэтээр л танилцсан багш нарыгаа бодвол харьцангуй залуу кодер. Гэхдээ ямар л байсан би эргээд кодер байхаар шийдлээ.

Би чадна. Гэхдээ би зарим юмыг чадахгүй. Хорин хүнд найз байж чадахуу гэвэл чаднаа, хоёрхон хүүхэддээ олдохгүй байж харин мэднэ, аавыгаа уучил.

Өөрийгөө доктор ч юмуу магистр биш гэдгийг ойлгож авлаа. Би одоо бүтээхийг л хүснэ, урьд есөн жилийн өмнө шийдсэнээрээ. Би амьдрахыг хүснэ, одоо эхлэж байгаа юм шиг...

Tuesday, June 02, 2009

Японы нэгэн бага сургуульд зочлов


Эндэхийн нэг бага сургуульд очиж Монголын тухай хүүхдүүдтэй ярилцсан юм. Хүүхдүүд нь их сэргэлэн, авьяастай. Ер нь Япон хүүхдүүд заавал нэг зүйлийг хичээлээс гадуур оролддог. Энэ ангийн хүүхдүүд хөгжмийн дугуйланд явдаг юм байна лээ. Хөгжим тоглож, найрал дуу дуулж сонирхуулсан нь үнэхээр үнэлэхгүй байхаас аргагүй.

Friday, April 24, 2009

Би яагаад бичихээ багасгасан бэ?

Сүүлийн үед би блог бичихээ нилээн багасгасан байгааг архив хараад ойлгож байгаа байх. Завгүй болсон нь үнэн л дээ, ажил, сургууль, ар гэр гээд шалтаг тоочиж болох ч, ер нь би ганцаараа ч биш юм байна аа, миний уншдаг байсан блогчид ихэнхи нь блог бичихээ багасгаад зарим бүр таг зогсоочихсон байгаа нь сонин. Нэг үе уул нь блог давалгаа энэ тэр гээд л дуу дуугаа авалцаад бүгд л бичиж эхэлсэн юм. Гэвч хүний бичих юм ер нь шавхагддаг ч юм уу, бичихээсээ уйддаг ч юм уу бүү мэд. Гэхдээ уйгагүй тогтмол бичдэг хүмүүс зөндөө байгаа, тэднээс бусдыг нь ярьж байгаам.

Нэгдүгээр шалтгааныг хүний уйдамхай зан, хоёрдугаарт бичих юм хосддогтой холбоотой байх. Миний хувьд блогоос уйдаагүй, тэгээд бичих юм зөндөө байгаад байвч сургуульд сурахын хажуугаар ажил төрөл амжуулах гээд зав болдоггүй. Гэхдээ гол шалтгаан өөр болохыг дараа тайлбарлах учир байна аа.

Энэ удаад Twitter гэж блог чат хоёрын дундуур зүйлийг блогоос уйдаад байгаа хүмүүст рекламдах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Би уул нь твиттер-ийг танил хүмүүстэйгээ холбоотой байхын тулд биш, rss ийн оронд хэрэглэдэг байсын(rornews, rails, rorjobs гэх мэт мэдээний суваг шахуу твиттерүүд байдаг). Тэгсэн саяхнаас монгол хүмүүс твиттер лүү нилээн орж байна. Блог бичихдээ залхуураад байдаг бол твиттерт угаасаа 140 тэмдэгт л бичих учраас амар. Товчхон бичих учиртай. За тэгээд хүмүүсийг ажиглаж байхад яг л чат шиг ашиглах гээд байх юм аа. Гол зориулалт нь бол "p2p" хэрэгсэл биш юм байгаан. "What are you doing?"-гэсэн асуултад л хариулаад бичээд байна. Найзууд тань танийг хаана юу хийгээд явааг мэднэ гэсэн үг л дээ. Гар утсан дээрээсээ хэрэглэх боломжтой бол жинхэнэ утгаараа гэжугаа. Компьютер дээрээсээ бол заавал вэбээр ороод байхын оронд widget, gadget, screenlet ч юмуу desklet-ийг нь суулгачихвал их амар.

За twitter-дээд жиргэлдээд байж дээ.

Friday, October 31, 2008

Монгол ухамсар - Япон ухамсар

Нэг ийм бичлэг уншаад арай өөрөөр бодогдов. Самурай үзэл суртал гэж байна. Өөрийгөө нийтийн төлөө золиослох, өрөөл бусдаас авахыг нь аваад өөрийн үндэс язгуураа бас хадгалж үлдэх. Энэ мэдээж зөв. Гэхдээ Монголчууд нүүдэлчин болохоороо л хамтарч чаддаггүй гэж болохгүй, цагдаа мандаж явахдаа дэлхийг нэгтгэх шахсан юм.

Японд гудамж талбай цэвэрхэн, үйлчилгээ сайтай, найрсаг гэх мэт нь үнэхээр сайхан л даа. Ийм байгаа нь Япон хүний сайных ч биш байх гэж бодож байна. Япон хүн өөрт ногдсон үүргээ л илүү ч үгүй дутуу ч үгүй хийж заншсанийх байх. Сайн Япон хүмүүс зөндөө бий, голцуу хөгшчүүд нь байхаа, залуус нь ч мэдэхгүй.

Сайн Япон хүнийг сайн монгол хүнтэй харьцуулахаас сайн Японыг дундаж, муу Монголтой харьцуулвал харьцуулалт болохгүй. Бас муу Японыг муу Монголтой харьцуулаад үзэх хэрэгтэй. Акихабарад нэг Япон баахан хүн алаад, шархдуулаад явахад цагдаа л ирж зогсоосон гэжугаа. Монголд нэг баагий тэгээд явж байх юм бол эхний 1,2 үйлдлийнх нь дараа л захын нэг "муу" Монгол цохиод унагачихна байлгүй...

Thursday, September 11, 2008

Хичээлийн шинэ жил

Миний хувьд ч гэсэн хичээлийн шинэ жил эхэллээ. Багш байсан бол оюутан болов. Гэхдээ шавь нартайгаа холбоотой ажиллана гэж бодож байна.

Япон халуун байв. Нарита дээр буугаад сургууль дээрээ чемоданаа чирсээр ирэхэд намайг зохицуулах хүн байсангүй тул хүлээнгээ сургуулийн хажуудах хоолны газар өл залгав. Үэно дээр шинкансэнд суух гэж баахан хайж будилсныг эс тооцвол ерөнхийдөө төлөвлөснөөр байсан юмсан. Уг нь би гэр бүлээрээ суух байр захиалсан ба, тэр нь сургуулийн кампусаас жаахан зайтай өөр газар байсан юм. Гэтэл одоо сууж байгаа хүн нь гарахгүй чирэгдүүлснээс намайг сургуулийн дотуур байранд 10 орчим хоног түр байрлаач ээ гэв. Дотуур байрны өрөөнд өмнө нь байсан индонез ч гэнэ үү айл жоом үржүүлдэг байсан бололтой. Баахан хор энд тэндгүй тавиулаа, бас ч гүй хэдийг түс тас хийлгэв.

Сургуулийн дугуйг зээлдэж аваад үдээс хойш ойрхон дэлгүүр орж нөмөрч унтах хөнжил гудас, даавуу шуувуу авлаа. Маргааш нь нутгийн 2 эгчийг дагаж баахан дэлгүүр хоршоо заалгаж авав, тэнд тийм дэлгүүр байдаг, төдийд ирж тийм юм авбал хямд гэх мэтчилэн үнэтэй зөвлөгөө олныг сонслоо. Ойр зуур хэрэглэх тогоо шанаганаас авахуулаад юу мундахав, 100 еэны дэлгүүрээс л авлаа. Цаашаа хотын захиргаан дээр очиж оршин суугчийн үнэмлэх авахаар бүртгүүлэв. Эгч нар бас л туслав. Хүний нутагт эвтэй байх шиг сайхан юм хаа байхав. Энд удахгүй гурван JDS -ийн монгол оюутан ирэх сурагтай.

Sunday, August 24, 2008

Бээжин 2008 олимпийн алтан медалийн тоог хүн амтай харьцуулвал

NoУлсАлтан медалийн тооХүн
амын
тоо
Нэг алтад харгалзах хүн ам
1Ямайк62,714,000452,333
2Бахрай1760,168760,168
3Монгол22,629,0001,314,500
4Эстони11,340,6001,340,600
5Шинэ зеланд34,275,1001,425,033
6Гүрж34,395,0001,465,000
7Австрали 1421,394,3091,528,165
8Норвеги34,778,5001,592,833
9Словак35,402,2731,800,758
10Словейн12,029,0002,029,000
11Латви12,268,0002,268,000
12Голланд 716,445,0002,349,286
13Беларус 49,690,0002,422,500
14Дани25,489,0222,744,511
15Их британи 1958,000,0003,052,632
16Панам13,343,0003,343,000
17Чех310,403,1363,467,712
18Солонгос 1348,224,0003,709,538
19Швецарь27,637,3003,818,650
20Унгар210,043,0005,021,500
21Герман 1682,191,0005,136,938
22Финланд15,318,1055,318,105
23Румын421,438,0005,359,500
24Куб211,268,0005,634,000
25Орос 23141,888,9006,169,083
26Украйн 746,059,3066,579,901
27Итали 859,619,2907,452,411
28Кени 537,538,0007,507,600
29Болгар17,640,2387,640,238
30Казакстан215,422,0007,711,000
31Азербажайн18,467,0008,467,000
32Америк 35304,943,0008,712,657
33Испани 546,063,0009,212,600
34Доминикан19,760,0009,760,000
35Тунис110,327,00010,327,000
36Белги110,584,53410,584,534
37Португали 110,623,00010,623,000
38Франц 664,473,14010,745,523
39Канад333,354,50011,118,167
40Хойд солонос223,790,00011,895,000
41Польш338,115,96712,705,322
42Зимбаб113,349,00013,349,000
43Япон 9127,690,00014,187,778
44Камерон118,549,00018,549,000
45Этиоп479,221,00019,805,250
46Аргентин240,301,92720,150,964
47Хятад 511,325,693,00025,993,980
48Укбекистан127,372,00027,372,000
49Тайланд263,038,24731,519,124
50Мексик2106,682,50053,341,250
51Бразил3187,529,00062,509,667
52Иран170,495,78270,495,782
53Турк170,586,25670,586,256
54Индонез1231,627,000231,627,000
55Энэтхэг11,137,087,6001,137,087,600

Дэлхийн 1 номерийн боксчин

Дахин нэг олимпийн аврага төрлөө. Бээжингийн олимпийн дэвжээн дээр Бадар-Уугантай эн тэнцүү тулалдах ширэн бээлийтэн үнэхээр байсангүй.

Бадар-Ууган15:4VALDEZ(Мексик)
Бадар-Ууган9:2NEVIN(Ирланд)
Бадар-Ууган15:2IKGOPOLENG(Боцван)
Бадар-Ууган15:2GOJAN(Молдав)
Бадар-Ууган16:5LEON ALARCON(Куб)