Monday, July 27, 2009

Програм туурвигчийн цагийн хуваарь

Paul Graham гуайн Maker's Schedule, Manager's Schedule бичлэгийг уншаад яг санаа нийлсэн тул ийн бичлээ.

Програм бичдэг хүн ажлийн цагийг 2 л хуваадаг - Үдээс өмнө болон Үдээс хойш. Учир нь бидний ажлийн нэгж хэдэн минутаар биш, хэдэн цагаар хэмжигддэг болохоор тэр. Нэг юм нухаад суухад цаг харвасан сум шиг өнгөрч юун цайны цаг, юун ажил тарах цаг ч хүртэл өнгөрсөн байх нь элбэг. Код бичнэ гэдэг бол маш их анхаарал төвлөрүүлж байж бүтдэг зүйл учраас дундуур нь сарниулах, тасалдуулах зэрэг их хорон байдаг. Програм бичдэг хүн хуралд дургүй байдаг нь тэдний зан характертэй холбоотой бус, ажлынх нь оцлогтой холбоотой юм гэдгийг эрхэм менежрүүд ойлгоорой. Өдрийн цагаар үүгээр түүгээр хүмүүс бужигнаад, хурал зөвлөгөөн ч гэх шиг садаа их учраас шөнөжин сууж ажиллах нь програм зохиогчдийн хувьд хэвийн үзэгдэл. Чив чимээгүй орчинд гав ганцаараа суугаад код бичих ямар гоё гээ.

Миний хувьд сүүлийн 1 жил орчим хугацаанд хуралд суух шаардлагагүй голцуу гэртээ байсан боловч шөний цагийн хуваарьт байн байн орчихдог хэвээрээ. Өдрийн цагт хичээл ном, дэлгүүр хоршоо, энээ тэрээ гээд ажил мунадахгүй тул үдээс өмнө юм хийнэ гэдэг худлаа болно. Үдээс хойш жаахан азнаад байж байтал хүүхдүүдээ цэцэрлэгээс авах болчихно, тэр 2 ирээ бол тайван сууна гэдэг лөөлөө дөө харин чиг. Ойрын хэд хоног ажил хичээл ихэссэн тул шөнө 11 ээс 5 цагийн хооронд суугаад, өдөр 11 хүртэл унтах. Тэгээд цикл үргэлжлэнэ. Хэрэв танайхнаас хэн нэг нь гэрээрээ ажилладаг(код бичдэг) бол бүтэн өдөржин биш гэхэд ядаж үдээс хойш юмуу өмнөхийн аль нэгийг бүтэн гаргаж өгч байгаарай гэж ар гэрийнхэнд нь захих байна.

Шөнийн 4 болж байна, унтая даа...

7 comments:

Battur Sanchin said...

Гэрийнхэндээ үзүүлмээр юм байна. Тусдаа байр хөлслөе гэж бодож байсан юм, зүгээр л саад хийхгүй байх тухай тохиролцоод, хувцас угаах, хоол хийх зэрэг ажлаа аутсоорс хийсэн хэвээр үлдээхэд тэгээд л болоод явчих ч юм уу, ккк.

Мөн Derek Sivers-ийн бичсэн тэмдэглэлийг санал болгоё. Номыг нь худалдаад авчихсандаа ч гэмгүй шиг байдаг шүү.

Battur Sanchin said...

Өнөө тэмдэглэлийн линкийг оруулахаа мартаж: http://sivers.org/book/IgnoreEverybody

Маахай Л.Очирхуяг said...

Гоё линк үлдээсэнд баярлалаа. Дараах мөрүүд таалагдлаа.

7. Everyone is born creative; everyone is given a box of crayons in kindergarten.

14. Never compare your inside with somebody else’s outside.

The more you need the money, the more people will tell you what to do.

23. Nobody cares. Do it for yourself.

28. The best way to get approval is not to need it.

Гансүх said...

Бидний ажлыг ойлгодог, хүндэлдэг гэр бүлийн хүнтэй болохсон... хэхэ

Battsogt said...

Яг л ийм хуваарьтай байдаг шүү.

SiilBeR said...

#

Sain bna uu? Ta email hayagaa yavuulah bolomjtoi yu? Bi Solongost bdag buguud tanii hiisen toli.query.mn mash taalagddag bolohoor tuun shig solongos online toli hiihiig hicheej bna. Tanii zuvluguu, tolinii source code mash ih heregtei bna. Bi excel deer tolinii database bichej ehleed 10,000 gariu ugtei bolson. Odoo webed bairshuulaad ajilmaar bna. Ta emailee yavuulaad uun deer hamtran ajillah bolomj bna uu?

Saruul said...

Хэцүү хэцүү. Өчүүхэн саад болход л бүтээмж овоо буурна шүү. Манай хүн бие давхрыг ч хэлхүү надгүй юм гэж байхаа больсон. Шөнийх хуваарьт арайл орчихоогүй явна.