Monday, April 19, 2010

Жинхэнэ өмч

Бодоод байхад жинхэнэ өмч бол мэдрэмж дурсамж хоёр байж магадгүй юм. Хүнд биет болон биет бус өмч байдаг. Биет өмч бол жинхэнэ өмч биш юм. Түүнийг наад зах нь л хаячихаж болно, эсвэл алдчихаж болно. Биет бус өмч нь мэдлэг чадвар, мэргэжил байж болно. Мэдлэг эзнээсээ салахдаа биет зүйлсийг бодвол амар биш. Гэхдээ мэдлэг бол нийт дундын өмч юм, эсвэл цаг үеээ дагаад хэрэгцээгүй болох мэдлэг ч байдаг. Мэргэжил ч мөн үүнтэй төстэй. Харин хүний амьдралд тохиолдсон сайн муу баяр гунигтай эсвэл эгэл жирийн дурсамжууд, тэрний мэдрэмж бол жинхэнэ өмч биш гэж үү? Хэн ч авч чадахгүй, бас хэн ч над шиг тэдгээрийг мэдэрч, дурсаж чадахгүй. Тэгэхээр зөвхөн миний жинхэнэ өмч.

3 comments:

Gansukh B said...

Мэдрэмж жинхэнэ өмч гэдэгтэй үнэхээр санал нэг байна аа.

Сурсан эрдэм, мэдлэг гэхээсээ мэдлэгийг эзэмшиж сурах арга барил нь илүү чухал юм гэж би боддог. Энэ нь ч гэсэн мэдрэмжийн тусламжтай хийгддэг юм тийм ээ :)

Xacaa said...

Энэ зуун мэдрэмжийн зуун гэж Алберт өвөө маань бага байхад минь хэлж билээ. Үнэхээр л одоо мэдрэмжийг ямар ч алдагдалгүй, илүү нарийн, тод томруун ө.х. тухайн мэдрэмжийг тэр чигээр нь түгээхийг техник технологи, хөгжил хүсч байна. Гэвч одоо хирнэ боломжгүй байгаа нь мэдлэг биш мэдрэмж л ажгуу.

Гэвч мэдлэгээр дамжиж мэдлэг төлжинө, мэдрэмжээр улбаалж мэдлэг хуримтлагдана. Аль аль нь алдагдах, бие биенээ нөхөн орших зүйлч гэлээ материаллаг өмчийн дэргэд жинхэнэ өмнч мөн аж.

Миний хувьд далд ухамсар буюу дээд оюунд жинхэнэ өмч бий гэж муйнхарлан бодном ;)

Баатарчулуун said...

За миний бодлоор бол хүнд ямар ч өмч байхгүй. Жишээ нь дурсамж гэдэг бол өнгөрсөн зүйл. Хүн өнгөрснийг хэтэрхий их бодож явах юм. Өнгөрсөнд ямар нэгэн амьдлаг шинж огтхон ч үгүй. Өнгөрсний тухай бодол хүний оюун ухаанд ачаа тээш, тээг л болж байна гэж бодож байна. Тухайлбал сайхан дурсамж байлаа гэхэд түүнийгээ бодохоор сайхан болдог гэж төсөөлье л дөө. Мансуурлын л төлөв шүү дээ.
Тэгэхээр одоо байгаагаадаа л аз жаргалыг бий болгох ...